ВИДЕО: Гурван өдөрт есөн хүний шинжилгээнд коронавирус илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.02/ хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-Сүүлийн гурван өдөрт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 2363 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 9 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тухайн иргэд нь аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 27 настай, эмэгтэй, аравдугаар сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирж тусгаарлагдсан 21,58,64 настай гурван эрэгтэй, Мөн тус боомтоор орж ирсэн таван ачаа тээврийн машины жолоочийн шинжилгээнд коронавирус илэрсэн. Тухайн иргэд нь 35,42 настай эрэгтэй, манай улсын иргэн байгаа бол 26 настай, эрэгтэй ОХУ-ын иргэн байна.
Манай улсын нийт батлагдсан тохиолдол 349 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 313 байгаа. Нийт эдгэрээд гарсан 313 хүний 2 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 4 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан 307 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 36 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 28 хүн хөнгөн, хүндэвтэр 8 хүн байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ