Британийн иргэн Байденыг ялна гэж 1 сая фунтийн мөрий тавьжээ

img

Мөрий тавьдаг Betfair сайтын нэгэн хэрэглэгч, Их Британийн оршин суугч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд мөрий тавьжээ. 

 

CNN агентлагийн мэдээлснээр, нэрээ нууцалсан хэрэглэгч АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг ялалт байгуулна гэж 1 сая фунтээр /shuud.mn: монгол мөнгөөр 3,3 тэрбум гаруй төгрөг/ мөрийцсэн байна. Энэ нь мөрий тавьж тоглодог энэ сайтын хувьд улс төрч дээр тавьсан хамгийн их бооцоо, мөн бусад төрлийг оролцуулаад хамгийн их бооцооны гуравдугаарт бичигдэж байгаа гэнэ. 

 

Өмнө нь Betfair сайтын нэгэн хэрэглэгч 2016 онд Дональд Трампыг ялна гэж 555 мянган фунтээр мөрийцөж байсан бөгөөд энэ удаагийн мөрий үүнээс бараг хоёр дахин их байгаа юм. Байден сонгуульд ялалт байгуулвал мөрий тавьсан эр бооцоогоо 1,54 сая фунт болгон өсгөн авах аж.

 

Энд дуулгахад, коронавирусийн цар тахлын улмаас томоохон спортын тэмцээнүүдийг цуцалсан энэ үед Их Британид АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд бооцоо тавих нь ихээхэн нэмэгдсэн байна. Бооцоотой тоглогчид намуудаас нэр дэвших хүмүүс дээр ч мөрий тавьж байсан бөгөөд Байдены нэрийг дэвшүүлнэ гэж ихэнх хүн мөрий тавьж байсан гэнэ. Харин АНУ-д Дээд шүүхийн 2018 оны тогтоолоор улс төрийн үйл явдалд мөрий тавихыг хориглосон байдаг юм. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Энэ нөхөртэй барьдаг бж
2020-11-04