Шинжээч: АНУ-ын сонгуульд шуудангаар өгсөн санал "гэнэтийн бэлэг" болно

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг тоолж эхэлсэн явц нь тийм ч чухал биш, учир нь шуудангаар өгсөн саналын дүн гайхшруулж мэдэх юм гэж Олон улсын судалгааны лабораторийн орлогч эрхлэгч Дмитрий Новиков РИА Новости агентлагт ярьжээ. Шинжээчийн үзэж байгаагаар "шуудангаар өгсөн санал" сонгуулийн гол өрнөлийг өөртөө агуулж байгаа гэнэ.
"Энэ бол гол асуудал. Санал хураалтын өдөр Трамп ялж болзошгүй олон загвар байна. Гэхдээ түүний өрсөлдөгч Жо Байден "шуудангийн санал асуулга"-ыг тоолох үеэр өрсөлдөгчөө ялж мэдэх юм. Ардчилсан намын төлөөлөн сонгогч бүгд найрамдахчуудаас илүү шуудангаар саналаа өгдөг" хэмээн шинжээч Новиков онцолсон байна.
Өмнө нь Трамп шуудангаар санал өгөх явцыг удаа дараа шүүмжлэн, саналын хуудсыг хяналтгүйгээр тараахын зэрэгцээ санал хураалт ил тод биш байгаа нь шударга сонгууль явуулах баталгаа өгөхгүй байна хэмээн мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ