"Сайра" загаснаас шимэгч хорхой илэрчээ
Нийслэлийн гүний гаальд хянадаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрт хийж буй шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр:
-2020 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хяналт шалгалт хийлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 35 улсын байцаагч ажиллаж байгаа аж. Алтанбулаг боомтоос 4533 тээврийн авто машин 4756 жолооч ирсэн. Үүнээс 3292 нь гадаад жолооч байсан бол 1464 жолооч нь Монгол байв. Ачаа барааны 102 сая 722800 ширхэг бараа, тонн хэмжээгээр авч үзвэл 72,989,6 тонн бараанд хяналт шалгалт хийн ажилласан байна.
Гуравдугаар сарын 19-ний өдрөөс манай хэлтэс 24 цагийн горимд шилжин ажиллаж байгаа. Алтанбулаг бүсээс олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу хүнсний бүтээгдэхүүн болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн ажиллагаа хэвийн. Энэ ажлыг явуулахад төрийн болон бусад хамтын ажиллагааны дүнд коронавирусийг дотооддоо алдаагүй гэж харж байгаа. Гэвч үүний хажуугаар зөрчил их гарлаа. Тухайлбал, Алтанбулаг боомтоос гүнд шилжин ирж байгаа импортлогдсон бараа бүтээгдэхүүн 102 мянган тонн орчим бараа бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамрагдсан. Үүний 30 хувь нь гаалийн хяналтын бараа юм. Бусад нь Мэргэжлийн хяналтын хяналтаар хянагдаж орж ирсэн бараа аж.
Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн шинжилгээгээр эерэг сорьц илэрлээ. Үүнд “Сайра” нэртэй загас байлаа. 40,1 тонн бараанаас загасны шимэгч хорхой илэрсэн. Хүнсний аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэсэн дүн гарсан. Замд тээвэрлэгдэж явж байгаа тээврийн хэрэгсэл осолдсоны улмаас 54,4 тонн бүтээгдэхүүн муудсан байна. Үүнээс шинжилгээ авахад хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэсэн үнэлгээг үндэслэн устгал хийсэн.
Оросын холбооны улсаас импортолсон 266 кг алимд дотоод хорио цээртэй шавж илэрсэн. Голланд улсаас ирсэн гурван төрлийн цэцгийн булцуунаас хориотой бөөс илэрсэн. Эдгээрийг журмын дагуу ариутгал хийн, зөрчлийг залруулсан юм.
-Бид хүнсний аюулгүй байдалтай вирусгүй хүнс, бараа хэрэглэж байгаа юу? гадаргуун шалгалт, шинжилгээ хийдэг үү?
-Коронавирус нь гадаргууд хоёр цаг агаар орчинд 48 цаг амьдардаг. Тиймээс манай улсад импортоор орж ирж байгаа барааг ариутган халдваргүйжүүлж хоёр цаг байлгасны дараагаар наашаа тээвэрлэгддэг. Гадаргуун шинжилгээний хувьд дэлхийн улсуудад хаана ч гадаргуугаас коронавирусийн шинжилгээг авахгүй байгаа. Ирсэн бараа бүтээгдэхүүн бүгд гадаргуун ариутгалд орж байна.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ