АНУ-ын сонгууль: Байден одоогоор 223 электоратын санал авчээ

img

АНУ-ын бүх нийтийн сонгуулийн санал хураалтын дүнг тоолох ажиллагаа үргэлжилж байна. Фокс ньюс агентлагийн мэдээлснээр Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден ихэнх мужуудад илүүрхжээ. 

 

Тодруулбал Трамп төлөөлөн сонгогчийн 148 санал авсан бол Жо Байден 223 санал авсаны дээр 55,5 сая сонгогч түүний төлөө санал өгсөн нь өнөөгий Ерөнхийлөгч Дональд Трампын авсан саналаас 1,5 саяар их байгаа юм. 

 

АНУ-ын сонгуулийн тухай

 АНУ-ын сонгууль нь электорат буюу төлөөлөн сонгогчийн санал, Хоёрдугаарт: Ард түмний санал гэсэн хэлбэрээр явагддаг. 

 

Тодруулбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нь 50 мужид болох бөгөөд гол өрсөлдөгч хоёр намын аль нэгийг байнга сонгодог мужууд бий. Тухайлбал, Калифорни муж Ардчилсан намыг байнга сонгодог бөгөөд ийм мужуудыг "цэнхэр муж" хэмээн нэрлэх бол Бүгд Найрамдах Намыг сонгодог мужуудыг "улаан" хэмээнэ. 

 

Ерөнхийлөгчийн сонгуулиудад Бүгд Найрамдах Нам болон Ардчилсан намын аль алинд нь саналаа өгсөөр ирсэн, аль нэг намыг тухайлан тогтвортой дэмждэггүй 16 муж байх бөгөөд эдгээрийг  “хөвөгч мужууд” хэмээн нэрлэдэг. Эдгээр хөвөгч мужуудад хоёр намын нэр дэвшигчийн аль их санал авсан нь Ерөнхийлөгчөөр сонгогдсоор иржээ. Тиймдээ ч сонгуулиар ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сонгуулийн гол сурталчилгаа, өрсөлдөөн эдгээр мужийн сонгогчид руу чиглэн, хөвөгч  мужуудыг “тулалдааны талбар” гэж нэрлэдэг.

 

Мөн нэр дэвшигчид доод тал нь 270 төлөөлөн сонгогчийн санал авах ёстой. Өөрөөр хэлбэл АНУ-ын ард түмэн Ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй, харин муж бүрт хувь тэнцүүлэн олгосон “electoral college” буюу “төлөөлөн сонгогчид” Ерөнхийлөгчийг сонгоно. Нийт 538 төлөөлөгчийн 270-ынх нь саналыг авсан тохиолдолд ялалт байгуулах юм. 

 

АНУ-ын муж тус бүрт Конгрессийн дээд, доод танхимд эзлэх гишүүдийн тоотой нь тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчид хувь тэнцүүлэн ноогдох бөгөөд өөрөөр хэлбэл муж бүр парламентынхаа дээд, доод танхимд сонгодог төлөөлөгчдийн тоотой тэнцүү тооны “төлөөлөн” сонгогчидтой гэсэн үг. АНУ-ын Ерөнхийлөгчийг эдгээр 538 “төлөөлөн сонгогч” шийдвэрлэх бөгөөд иргэд нь аль нэр дэвшигчээ сонгох “төлөөлөн сонгогч"-ийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр нэр дэвшигчээ дугуйлан сонгох замаар сонгоно. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ