Японд шувууны ханиад дэгджээ

Японы баруун өмнөд хэсэгт байх Кагава мужид шувууны ханиадны дэгдэлт бүртгэгдсэн талаар NHK агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, халдварын голомт Митоё хотод байгаа бөгөөд орон нутгийн шувууны үйлдвэрт 330 мянган шувууг устгалд оруулахаар бэлтгэж байгаа гэнэ. Халдвартай шувуунуудыг устгахын тулд орон нутгийн эрх баригчид цэргийнхнээс тусламж хүсчээ.
Энэ мужид сүүлийн дөрөв хоногт 3.8 мянган тахиа шувууны томуугаас болж үхсэн байна. Шувууны томуу дэгдсэнтэй холбоотойгоор өвчлөлийг тархахаас сэргийлэх арга хэмжээ яаралтай авч хэрэгжүүлэхийг Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга холбогдох яам, байгууллагад үүрэгджээ. Мөн Кагава мужийн эрх баригчид тахлын аюултай тэмцэх штаб байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд шувууны махны худалдаа эрхэлдэг хүмүүсийг дээд зэргээр анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлжээ.
Шувууны томуу гэж юу вэ?
Шувууны томуу гэдэг нь А хэв шинжийн вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Энэ өвчин шувуунаас хүнд халддаггүй боловч эмгэгч штаммууд хүмүүст амьсгалын замын өвчин үүсгэсэн тохиолдлууд бүртгэгдсэн байдаг. Ихэнх тохиолдолд хүмүүс халдвартай гэрийн тэжээмэл шувуу эсвэл тэдгээрийн сангасаар бохирдсон эд зүйлд хүрснээр халдвар авсан байдаг аж. Түүнчлэн вирус мутацид орж, хүнээс хүнд халдварлаж болзошгүй гэсэн таамаглал байдаг юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ