Гал түймэрт өртөж хоёр хүн амиа алджээ

img

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн гудамжинд иргэн С-ийн таван ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатжээ.

Галын улмаас  35 настай эмэгтэй Т, таван сартай  жирэмсэн 18 настай эмэгтэй Н нар түлэгдэж хүнд гэмтсэн байна. Мөн 14 настай эрэгтэй нэр нь тодорхой бус, 14 настай, эмэгтэй А нар галд өртөж нас барсан байжээ.

Цогцсыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ