Монголтой хил залгаа нутагт 4,4 магнитудын газар хөдлөлт болжээ

Пүрэв гарагт Өвөр Байгалын хязгаарын Красночикойн аймгийн нутаг дэвсгэрт газар хөдлөлт бүртгэгдсэн талаар Оросын Шинжлэх ухааны академийн Нэгдсэн геофизикийн албаны Байгалын салбар мэдээлсэн байна.
Шуурхай мэдээллээс харахад, газар хөдлөлт орон нутгийн цагаар 09:42 цагт цагт хойд өргөргийн 49,69 градус, дорнод өргөргийн 108.94 координат дээр хөдөлсөн бөгөөд голомт нь Монголын хилээс хойш 40 км зайд, тайгад байсан гэнэ.
Геофифизикчдийн мэдээлснээр, газар хөдлөлт 4,4 магнитудын хүчтэй болсон бол ойролцоох Менза сууринд 4-5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Красночикойн аймаг нь Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Хүдэр сумтай хиллэдэг бөгөөд ийнхүү Красной Чикойд болсон газар хөдлөлтөөс үүдэлтэй чичиргээ манай улсын нутаг дэвсгэр тэр дундаа Улаанбаатар хотод мэдрэгджээ. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад:
"Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 км-ийн зайд, Оросын нутаг дэвсгэрт 5,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Чичирхийллийг хүмүүс Улаанбаатарт мэдэрсэн байна" гэв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ