ВИДЕО: Намайг гүтгэсэн
Баянгол дүүргийн иргэдийн эрх ашгийг хохироож байгаа талаар мэдээлэл хийлээ. энэ үеэр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооноос сонгогдсон төлөөлөгч н.Амартүвшин папараци.тм сайтаар гасан мэээллийн талаар тайлбар өглөө.
Өчигдөр миний талаар Баянгол дүүргийн 11 хорооны Засаг дарга Эрдэнэтуяа, тасгийн ахлагч Нэргүй нар Папараци.мн сайтаар гүтгэлэг мэдээлэл тараасан. Өчигдөр Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан эхэлсэн. Энэ хуралдаанд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч Нарангэрэл хурлыг даргалж эхлүүлээд хууль бусаар завсарлага авч орхин гарсан. Энэ үйлдэл нь Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг хуралдуулахгүй байх, ямар нэг аргаар АН-ын удирдлага, энэ дүүрэгт эзэн суусан хүмүүс, 240 мянган Баянгол дүүргийн иргэдийн сонголтыг уландаа гишгэлж, эрх мэдлээ хуулийн дагуу өгөхгүй гэж байна. Илрэл нь өчигдөр завсарлага авахдаа өнөөдрийн 12 цаг хүртэл авсан. үргэлжлүүлээд намайг гүтгэж, дахиж тэр мэдээллээ олон нийтэд цацаж, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдааныг хуралдуулахгүй гацаах зорилготойгоор хууль бус үйлдлүүдийг хийж байна. Энэ үйлдлийг бид хэзээ ч зөвшөөрөхгүй. Баянгол дүүргийн 240 мянган иргэдийн сонголтыг Ардчилсан нам хүлээн зөвшөөр. хууль бусаар энэ нам засаглалаа хадгалж үлдэх гэж иргэдийг өмч мэтээр иргэдийн сонголтыг уландаа гишгэж, гэмт хэргийн шинжийг агуулж байна. Баянгол дүүрэг бол Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж болохоос хэн нэгний өмч биш. Энэ дүүрэгт хууль хэрэгжих ёстой. Сонгуулийн үр дүнгээр олонх болсон нам нь засаглалаа авч явна. Үүнийг гацаах зорилгоор төлөөлөгчдийг гүтгэж, доромжлон ямар ч үнээр хамаагүй энэ хурлыг гацаахыг оролдож байна. Энэ нь хуралтайгаар холбоотой намайг гүтгэсэн үйлдэл юм.
Э.Үүрийнцолмон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ