Asahi: Ким Жон Ун "ГЕНЕРАЛИССИМУС" цол хүртэж магадгүй

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ирэх нэгдүгээр сард болох Солонгосын Хөдөлмөрийн намын чуулганаар генералиссимус цол авна гэсэн мэдээллийг Өмнөд Солонгосын тагнуулынхан олж авчээ. Энэ талаар 11 дүгээр сарын гуравны өдөр Үндэсний парламентын гишүүддээ хаалттай хуралдааны үеэр мэдээлсэн эгж Японы Асахи сонин мэдээлсэн байна.
Одоогоор Ким Жон Ун маршал цолтой аж. Түүний өвөө, БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сен болон 17 жил тус улсыг удирдсан, Ким Жон Уны эцэг Ким Чен Ир генералиссимус цолтой байжээ.
Өмнөд Солонгосын тагнуулын удирдлагууд 11 дүгээр сарын гуравны өдөр болсон хаалттай хуралдаан дээр мэдээлэл өгөхдөө Ким Жон Уны дүү Ким Е Жоны нэр нөлөө өсч байгаа талаар онцолсон байна. Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны зохион байгуулалтын хэлтсийн нэгдүгээр орлогч даргын албан тушаал хашиж буй тэрбээр 10 дугаар сарын 10-ны өдөр болсон Хөдөлмөрийн намын 75 жилийн ойд зориулсан бүхий л арга хэмжээнүүдийг удирдсан гэнэ. Ирэх нэгдүгээр сард болох намын хурал дээр Ким Ё Жоны бүрэн эрх улам өргөжиж болзошгүй хэмээн Өмнөд Солонгосын тагнуулынхан таамаглажээ.
Генералиссимус цолны тухай
Генералиссимус гэдэг нь цэргийн дээд хүндэт цол бөгөөд энэ цолыг Франц, Их Британ, мөн Ариун Ромын эзэнт гүрэн, Австрийн эзэнт гүрэн, Оросын эзэнт гүрэн болон ЗХУ , Швед, Испани, Мексик, Хятад, Япон, БНАСАУ-д олгож байв. Генералиссимус цолыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар томилоход ашигладаг байсан ч цэргийн гавьяа байгуулсан жанжид биш харин их гүрний эзэн хаад ерөнхийлөгч муж бүс нутгийн эрх мэдэлтэн нарын нэр хүндтэй төрийн зүтгэлтэн нар авсан тохиолдлууд олон. Хамгийн анхны генералиссимусийн цолыг 1569 онд Францад хаан Чарльз IX өөрийн ах Дьюкэд олгожээ. Дэлхийн түүхэнд нийтдээ 84 хүн энэ цолыг хүртжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ