Дани: COVID-19-өөс болж 17 сая амьд булгыг шатаана

img

Шинэ төрлийн коронавирусийн мутацид орсон хэлбэр илэрсэн тул Дани улсад бүх амьтан үржүүлгийн газарт байгаа булгыг устгахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

COVID-19: Данид 15 сая булга устгана


Амьтан үржүүлгийн газарт байсан эдгээр булгуудыг шатааж устгахаар болсон талаар Дани улсын Мал эмнэлэг, тэжээлийн бүтээгдэхүүний газар мэдээлсэн байна. Мутацид орсон коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэхийн тулд 15-17 сая амьтныг устгахаар төлөвлөж байгаа бөгөөд устгал хийх гэрээг 11 дулааны станцтай хэдийнэ хийсэн байна.

 

Дани улсад булга устгалын чиглэлийн компани байдаг ч тус улс бүх амьтныг устгах шийдвэр гаргасан тул компанийн хүчин чадал хүрэлцэхээргүй болсон аж. Тиймээс дулааны станцуудаас тусламж авахаар шийдсэн нь энэ гэнэ.

 

Коронавирусийн улмаас амьтан устгахаар болсон тул булга үржүүлгийн газрын эздэд нөхөн төлбөр олгохоор болсон байна. Гэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд Парламент дээр хэлэлцсэний дараа нөхөн төлбөрийг тогтооно гэж Дани улсын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Симон Коллеруп мэдэгджээ.

 

Энд дуулгахад, булгануудаас мутацид орсон коронавирус илэрсний улмаас энэ вирусийн тархалтаас урьдчилсан сэргийлэхийн тулд амьтны фермүүд дэх бүх булгыг устгах шийдвэрийг Данийн Засгийн газар лхагва гарагт гаргасан. Одоогийн байдлаар мутацид орсон вирусийн халдвар авсан хүний тоо 12 байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ