COVID-19: Хятад ОХУ-ын иргэдийг түр хугацаанд нэвтрүүлэхийг хориглов

img

Коронавирусийн цар тахлын улмаас Хятад улс хүчин төгөлдөр визатай болон оршин суух зөвшөөрөлтэй хүмүүсийг Оросоос нэвтрүүлэхийг түр хугацаанд зогсоожээ. Энэ талаар ОХУ дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Элчин сайдын яамны мэдээлснээр, дээрх хязгаарлалт нь гэр бүл дээрээ очих зэрэг хувийн хэргээр зорчих хүмүүст ч хамаарах гэнэ. 

 

Харин урьдын адил дипломат паспорттой хүмүүс, албаны визатай болон С ангиллын визатай хүмүүсийг БНХАУ руу нэвтрэхийг зөвшөөрч байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ