АНУ-ын сонгууль: Телевизүүд Трампын мэдэгдлийн шууд дамжуулалтыг тасалжээ

Америкийн телевизийн томоохон гурван суваг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийг луйвардсан тухай мэдэгдэлл хийсний дараа түүний хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулахаа зогсоожээ. Нью-Йорк Таймс сонины мэдээлснээр, сонгуулийн үеэр зөрчил гарсан талаар Трамп ярьсны дараа ABC, CBS, NBC сувгууд студиэсээ шууд дамжуулалтыг тасалсан байна.
"Санал өгөх үеэр луйвар гарсан гэх зэргээр Ерөнхийлөгч үнэнд нийцэхгүй мэдэгдэл удаа дараа хийсэн тул бид энэ хүрээд таслахаас аргагүй боллоо. Түүний үгийг батлах баримт байхгүй" хэмээн NBC телевизийн хөтлөгч Лестер Холт мэдэгджээ.
Өмнө нь Твиттер сонгуулийн дүнгийн талаарх Трампын гурван нийтлэлийг "маргаантай контент" хэмээн түр хаасан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ