Япон: Эзэн хааны угсаа залгамжлагчаар дүү нь тодорлоо

Японы эзэн хааны ордны угсаа залгамжилсан ханхүүгээр эзэн хаан Нарухитогийн дүү, ханхүү Фумихито тодорчээ.
Японы уламжлалын дагуу хаан ширээнд гагцхүү эрэгтэй хүн суух ёстой бөгөөд харин эзэн хаан Нарухито хүүгүй юм. Тиймээс түүний араас дүү Фумихито нь шинэ эзэн хаан болохоор болжээ.
Шинэ угсаа залгамжлагчийг ёсчлох ажиллагаа Токио хотноо болж өнгөрсөн бөгөөд энэ ёслол өнгөрсөн дөрөвдүгээр сард болох байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдсон байсан юм.
Ханхүү Фумихито ахаасаа зургаа дүү, өдгөө 54 настай. Түүний албан ёсны хэргэм нь ханхүү Ая, мөн ханхүү Акисино аж. Тэрбээр өвөө, эзэн хаан Сёвагийн адилаар шувуу судлал сонирхдог бөгөөд энэ сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Ханхүү теннис тоглох дуртай, мөн Битлз хамтлагийн дуунууд таалагддаг гэж ВВС агентлаг мэдээлсэн байна. Фумихито ханхүү гурван хүүхэдтэй, тэрбээр хаан болвол түүний залгамжлагч нь хүү Хисахито нь болох юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ