Японы Ерөнхий сайд Байдентай утсаар ярина

img

АНУ-ын сонгуулийн дүн албан ёсоор хараахан гараагүй ч Америкийн тэргүүлэх хэвлэлүүдийн таамаглалаар ялалт нь тодорхой болсон Жозеф Байдента Японы Ерөнхий сайд утсаар ярина гэж хэвлэлүүд мэдээллээ. 

 

Тодруулбал, Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга АНУ-ын сонгуульд ялалт байгуулсан байх өндөр магадлалтай Жозеф Байдентай утсаар ярилцах боломжийг судлаж байгаа бөгөөд мөн АНУ-д айлчлах талаар яригдаж байгаа гэнэ. Энэ мэдэгдллийг Японы Засгийн газар өнөөдөр өглөө хийсэн талаар Комсомольская правда мэдээлжээ. 

 

Эргэн сануулахад, 11 дүгээр сарын гуравны өдөр болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден төлөөлөн сонгогчийн 290 санал авсан гэж Америкийн хэвлэлүүд мэдээлсэн юм. Тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоход 270 санал шаардлагатай бөгөөд харин Байдены өрсөлдөгч, өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 санал авчээ. 

 

Г.Бямбасүрэн
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ