Халдвартай иргэний нэгдүгээр хавьтлын 16 хүнийг илрүүлжээ

img

 

Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч 21 хоног тусгаарлагдаар гарснаас дөрөв хоногийн дараа "Ковид-19"-ийн халдвар илэрчээ. Иймд Улаанбаатар хотод гурав хоногийн хөл хорио тогтоогоод байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Халдвар авсан иргэдийн нэгдүгээр хавьтлын 16 хүнийг эхний ээлжинд илрүүлжээ. Бусад хавьтагч нарыг тогтоохоор тандалт, судалгаа үргэлжилж байгаа аж.

 

Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, үзвэр, үйлчилгээ, баар цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоосон. Мөн хурал, цуглаан, нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Иймд шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ