ЭМЯ: "Хархан нүдэн" тоглолт үзсэн хүмүүс ХӨСҮТ-рүү очих гэж яарах хэрэггүй

Алтанбулаг боомтоор нэвтэрсэн ачаа тээврийн жолоочоос "Ковид-19" халдвар илэрч Улаанбаатар хотод гурван хоногийн хөл хорио тогтоогоод байна.
Халдвартай иргэн арваннэгдүгээр сарын 6-ны өдөр "UB palace"-д "Хархан нүдэн" нэртэй нийтийн дуучны тоглолт үзсэн болохоыг маршрутад тусгажээ. Иймд тус тоглолтыг үзсэн хүмүүс халдвар авсан байх эрсдэл бий.
Гэвч Эрүүл мэндийн яамнаас уг иргэнтэй хавьтал болсон буюу тоглолт хамт үзсэн, автобус, таксинд хамт зорчсон байж болзошгүй хүмүүс шинжилгээ өгөх гэж яарах хэрэггүй. ХӨСҮТ-рүү очих нь дахин эрсдэл нэмэх эрсдэлтэй.
Тиймээс гэртээ өөрийгөө тусгаарлан ажиглаж, шинж тэмдэг илэрвэл 119 тусгай дугаарын утсанд холбогдон мэдээлэл авч аль дүүргийн ямар эмнэлэгт очиж тусламж, үйлчилгээ авах заавар, чиглэл авсны дараа ХӨСҮТ-д хандахыг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ