Албаны нохойн сургуультай болно
Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн жил ХХЕГ-ын удирдлагад албаны нохойн сургалтын төвтэй болох санал тавьсны үндсэн дээр хоёр тал уулзаж гэрээнд гарын үсэг зурлаа. Албаны нохойн сургалтын төвтэй болох ажил одоогийн байдлаар барилгын зураг төсөл гаргах шатандаа явагдаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нд сургуулийнхаа нээлтийг хийхээр төлөвлөөд байгаа юм. Энэхүү төвийг Хилийн 0151 дүгээр ангийн нохойн сургуулийг түшиглэн байгуулах ажээ. Сургалтын төв байгуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг хоёр тал хамтран гаргах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ