Обамагийн ном худалдаанд гарсан анхны өдрөө л дээд амжилт тогтоов

img

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама оны хамгийн шилдэг борлуулалттай номын зохиогч болж магадгүй талаар CNN мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр "A Promised Land" дурсамж ном 11 дүгээр сарын 18-ны өдөр худалдаанд гарсан эхний өдрөө л дээд амжилт тогтоосон гэнэ. 

 

Обамагийн ном урьдчилсан захиалгатайгаа нийлээд худалдаанд гарсан эхний өдрөө АНУ болон Канадад 887 мянган хувь борлуулагдсан байна. Ном хатуу хавтастайгаар АНУ болон Канадад зориулан 3.4 сая хувиар хэвлэгджээ. 

 

Краун компанийн хэвлэсэн энэ ном ийнхүү ихээр борлуулагдсанаар тус хэвлэлийн газрын хэвлэсэн номнууд дундаас "эхний өдрөө л их хэмжээгээр худалдаалагдсан анхны ном болсон" гэж хэвлэлийн компани мэдэгджээ.

 

Одоогоос хоёр жилийн өмнө Обамагийн эхнэр Мишель Обамагийн бичсэн дурсамж ном эхний өдрөө 725 мянган хувиар борлуулагдаж байжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хммммм:
Shit fuckig niiiiger shit
2020-11-20