
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 20-ны өдөр буюу маргааш Сүхбаатарын талбайд 12.00-16.00 цаг хүртэл нийслэлд, мөн 21 аймагт эсэргүүцлийн цуглаан зохион байгуулах болсноо мэдэгдсэн.
Тэд монгол улсад үүссэн ам. долларын ханшийн өсөлт болон өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнийн өсөлт зэрэгт ард иргэдийн худалдан авах чадвар туйлдсаны эсрэг жагсах болсноо ийн мэдэгдсэн юм. .Энэхүү эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж буйгаа илэрхийлж иргэний нийгмийн хөдөлгөөнүүд мэдэгдэл гаргасан байна. Эл мэдэгдэлд “Эрс шинчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Энхбат болон “Миний монгол газар шороо”, “Гал үндэстэн холбоо” мөн “Монгол улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе” хөдөлгөөн, “Монгол хүний эрхийг хамгаалах хохирогчдын нэгдсэн холбоо”,” Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн”, “Шударга иргэдийн фронт” нэгдлээ.
Энэхүү мэдэгдэлдээ МҮЭ-ийн холбооноос зохион байгуулж байгаа ҮЭ-ийн мянга мянган гишүүдийн нэгдсэн тэмцэл нь эрх мэдлээр хуяагласан луйварч дээрэмчин бүлэглэлийн эсрэг амьдрах эрхийнхээ төлөө Монголын жирийн ард иргэдийн хийж буй тэмцэл бөгөөд амсаж буй хохирол адил учир иргэний хөдөлгөөнүүд ч энэхүү тэмцлийг дэмжиж байгаагаа мэдэгдэж байна гэж ээ.
Мөн МҮЭ-ийн 13 салбар /эрчим хүч ,авто зам, тээвэр, багш, эмч , хувийн хэвшил/-ийн холбоо, 21 нийслэл, орон нутгийн ҮЭ-ийн гишүүд, хөдөлмөрчид нэгдэхээ илэрхийлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ