Д.Ганбат: Баянхонгорт тусгайлан бодлого гаргаж, өвс, тэжээлийг малчдад зээлээр өгмөөр байна

img

 

12:00 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Татвараас чөлөөллөө, компаниуд үнээ буулгадаггүй. Энэ асуудал дээр анхаараарай. Төр шийдвэр гаргадаг. Гэтэл дараагийн шатандаа шийдвэрлэгддэггүйг банкуудаас харж болно. 

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

 

-Татварын чөлөөлөлтөд 80 гаруй компани хамрагдана. Таны саналыг харгалзаж үзнэ ээ. 

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

 

-Өвс, тэжээлийг малчдадаа зээлээр өг. Баянхонгор аймагт өвөлжилт хүнд байна. Та нар дээр Баянхонгор аймгийн Засаг даргын тэжээл, өвс хүссэн шийдвэр очсон уу?  

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

 

-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд долдугаар сараас ажилласан. 2,1 тэрбум төгрөгийг УОК-оос шийдвэрлэсэн. 6 аймагт нийтэд нь өгсөн. Өвсний үнийг зээлээр өгөх боломжгүй. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

 

-Баянхонгор аймаг гамшгийн хүнд байдалд байгаа. Тусгайлсан бодлого гаргаад ажиллаж болох уу?

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

 

-Өвөлжилт хүндрэх 6 аймагт тусгайлсан бодлого явуулж байгаа.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Отор нүүдэл хийж байгаа аймгуудын малчдыг хөөж туухгүй байх дээр анхаарах хэрэгтэй. Баянхонгор аймаг онцгой эрсдэлтэй гэж гарсан. Гурван тэрбум төгрөгийг Гамшгийн сангаас шилжүүлж, яаралтай арга хэмжээ авахыг чиглэл болгож байна.

 

Ч.Хүрэлбаатар: Татвараас чөлөөлснөөр нийтдээ 39 тэрбум төгрөгийн орлого буурна

 

11:30 цаг:

 

НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг УИХ хэлэлцлээ. Цар тахлын үеийн авах арга хэмжээтэй холбогдуулан ургамлын тос, хүнсний бүтээгдэхүүн, бүх төрлийн будааг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар оруулж ирсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-НӨАТ-аас чөлөөлсөн ч хэрэглэгчийн гар дээр үнэтэй ирдэг шүү. НӨАТ-аас чөлөөлж байгаа бол төр хариуцлагаа өөр дээрээ ав. Бусад аж ахуйн нэгж дээр тохиож болохгүй. НӨАТ-ын баримтыг авдаг байх хэрэгтэй.

 

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

 

-Тантай санал нийлж байна. Хамтарч ажиллана.

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Энэ хуулийн төсөлд НӨАТ-аас чөлөөлсөн бараа бүтээгдэхүүн хэдэн хувиар чөлөөлөгдөж очих вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Импортлогчдыг татвараас чөлөөлөөгүй. Ургамлын тос, хүнсний бүтээгдэхүүн, бүх төрлийн будааг НӨАТ-аас чөлөөлнө. Нийтдээ 39 тэрбум төгрөгийн орлого буурна. Энэ хэмжээгээр шат болгондоо үнэ буурна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй, нөөц бүрдүүлэх боломжийг Засгийн газар бүрдүүлж өгч байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Баянхонгорынхон ямаагаа өсгөөд бэлчээрээ талхалчихсан. Энэ талаар бараг 20 жилийн өмнөөс ярьсаар байсан,хайрт малчид нь ер тоогоогүй шүү дээ. Ноолуур чухал байсанаас билчээрээ даанч нэг хайрлаагүй,одоо гор нь гарч байна дөө. хувийн малаа хувийнхаа зардлаар өвөлжүүлээч.
2020-11-27
Hh:
Bidon
2020-11-27
Kenchbish:
Үглээд суухаар бодлогоо боловсруулаад танилцуулаач дээ
2020-11-27
zochin:
mal n huviinh bizdee tegeed osgono uu bvgdiig n taviad tuuna uu busdad yamar hamaatai yum be f k
2020-11-27
Зочин:
Чи өөрөө ахлаад залхуу, найр наадам эргүүлэхээс өөрийг мэддэггүй малчидынхаа өвс тэжээлийг бэлтгүүлэх байж. Залхуугийн гадаа ... хэний өмнөөс амьдраад байгаа хувалзнууд вэ.
2020-11-27
Баянхонгорыг Бидонхонгор гэж нэрлэе ямарав.
2020-11-27
Бидоноо өвсөөр сольчихоо дүнхүү толгойтоо.
2020-11-27
Баянхонгорынхон ер нь ихээхэн балай хүмүүс юм байна ш дээ. Тэнд л дандаа тусгай бодлого гаргаж байх юм гэнэ.
2020-11-27
Бидон-д:
Бидонтойгоороо бидоноо л тараа бидоноо
2020-11-27