Пиво, вино худалдаалах эсэхийг Засаг дарга нар шийдвэрлэнэ

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар архи, согтууруулах ундаа худалдаах эсэх талаар нийслэлийн Засаг дарга танилцуулсан байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:
-Үйлдвэрлэлийн салбаруудыг нээж байгаатай холбоотой архи, согтууруулах ундааны үйлдвэрүүд үйл ажиллагаагаа явуулж байна. 18-аас доош градустай согтууруулах ундааг худалдаалахыг зөвшөөрч байгаа гэлээ.
Хууль бусаар архи зарах үйлдэл ихсэж байгаа учраас 18-аас доош градустай согтууруулах ундааг худалдаалахаар нийслэлийн Онцгой комисс хэлэлцсэн байна. Шар айраг, вино худалдаалахыг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ