Эмчилгээний зардалд эмзэглэх хэрэггүй

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.01/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Нэг хүний эмчилгээний зардалд 8 сая төгрөг зарцуулж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ тухайд? 

 

-Эмчилгээний зардлыг ХӨСҮТ болон ЭМЯ-д байгуулагдсан салбар зөвлөлийн судалгаагаар гаргасан. ДЭМБ болон бусад барууны өндөр хөгжилтэй орнуудад жишгээр нарийн гаргаж чадаагүй. Гэхдээ 6,7-8,9 сая төгрөг гэж гарсан. Үүнд хувийн хамгаалах хэрэгсэл, шинжилгээний үнэ, эмчилгээнд хэрэглэгдэж байгаа вирусийн эсрэг эм зэрэг байгаа. Хөнгөн хүнд хүчээр эм тариа хийх зарчим байхгүй. Хөнгөн хүнийг халдвар гадагшаа тараахгүйн тулд хянаж  гаргаж байгаа. Хөнгөн хүмүүсийн эмчилгээ хүнд хүнээсээ өөр. Манайд урсгал зардал, эмч нарын илүү цагийн зардал, хоол хүнс зэрэг олон зүйлийг хамруулбал үүнээс ч өндөр дүн гарна. Үүнд эмзэглэх хэрэггүй.  Эмчилгээний зардал бүгд бичигдэж байгаа. Буруу тоо гараагүй гэдэгт итгээрэй.

М.Насан  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ