Кикбоксын спортын 25-н тэмцээн зохион байгуулагдана
Монголын бүх ард түмний спортын 13 дугаар наадмын хөтөлбөрт шинээр кикбоксын спорт багтсан нь спортоор хичээллэгчид дэмжигчдийн анхаарлыг ихээр татаж байгаа юм. Үүнийг Монгол Улсын Засгийн Газраас спортыг олон төрөлд хөгжүүлэх зорилгын хүрээнд хийгдэж байгаа ажлын нэг хэсэг гэж бас хэлж болно. Сүүлийн үед залуучууд тулааны спортоор олноор хичээллэж тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцох болжээ. 2012 онд Монголын бүх ард түмний спортын 13 дугаар их наадмын шигшээ тэмцээнд орохын тулд аймаг, дүүргийн кикбоксын анхан шатны тэмцээнээсээ шалгарч оролцох юм. Үүнтэй холбогдуулан аймаг, дүүрэг, нийслэлийн биеийн тамирын спортын газрууд кикбоксын спортыг хариуцан ажиллах хүмүүсийг томилж, тэд ч холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж байгаа аж. Кикбоксын спортын аймаг, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн гэхэд 25-н тэмцээн ойрын үед зохиогдох юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ