Япон ирэх хавар гадаадын жуулчдын өмнө хаалгаа дэлгэнэ

img

Токиогийн зун олимпийг үзэхээр гадаадын хөгжөөн дэмжигчид ихээр ирэхээс өмнө гадаад орнуудын жуулчдын бүлгүүдийг цөөн тоогоор улс руугаа нэвтрүүлэх боломжийг Японы эрх баригчид судалж байгаа талаар News.ru мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, олимпийн наадмын тэмцээнүүдийг үзэхээр зорих ирэх жуулчдын урсгалд бэлэн байх үүднээс ийм алхам хийж байгаа бөгөөд жуулчид коронавирусийн тест өгсөн байхын дээр ирэхээсээ өмнө аяллын дэлгэрэнгүй төлөвлөгөөгөө танилцуулахыг шаардах аж. Ийнхүү шаардлага ханган зорин ирсэн жуулчид Японд хөл хорионд орохгүй, гэхдээ тэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй бөгөөд гагцхүү тусгайлан түрээслэсэн автобусаар жуулчдыг явахыг зөвшөөрөх юм байна. Түүнчлэн бусад жуулчдын бүлгүүдтэй нийлэх, нэг дор явахыг хориглох аж. 

 

Коронавирусийн халдварын дэгдэлтийн нөхцөл байдлаас үүдэн иргэд нь Япон руу жуулчилж болох орнуудын жагсаалтыг гаргах юм байна.

 

Аравдугаар сарын нэгнээс эхлэн Япон руу бусад улс орнуудын иргэдийг нэвтрүүлэх хязгаарлалтуудыг сулруулсан юм. Нэн тэргүүнд Японд удаан хугацаанд оршин суух эрхтэй хүмүүс болон эмнэлэг, боловсрол, соёл, ажил хэргийн зорилгоор ирэх хүмүүсийг нэвтрүүлэхээр болсон байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ