COVID-19: Хятад Индонези рүү 1.2 сая тун вакцин нийлүүлжээ

img

Хятадын Синовак компанийн үйлдвэрлэсэн коронавирусээс сэргийлэх вакциныг Индонези рүү хүргэжээ. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг тээвэрлэсэн  12 дугаар сарын зургааны үдэш Сукарно-Хаттад газардсан талаар Регнум агентлаг дамжууллаа. Энэ онгоцоор 1.2 сая тун вакциныг Индонезид хүргэсэн байна. 

 

Өмнө нь, Индонезийн Эрүүл мэндийн сайд Тераван Агус Путранто тус улсад вакцинжуулалт хийхэд ашиглаж болох коронавирусээс сэргийлэх зургаан төрлийн вакциныг тусгасан тушаал гаргаж байлаа. Эдгээрт Украины Bio Farma, Англи, Шведийн хамтарсан Astra Zeneca, Хятадын Sinopharm, Америкийн Moderna, Америкийн Pfizer Inc болон Германы BioNtech, түүнчлэн Хятадын Sinovac Biotech компаниудын боловсруулсан вакцинууд багтжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ