Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөлгүй, суудалдаа үлдэнэ гэж найдаж байна

img


 
Сонгууль өндөрлөсөн цагаас эхлээд л ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өрсөлдөгчөө санал луйвардсан гэж буруутгасан хэвээр байна. Тэрбээр энэ удаад Ерөнхийлөгчийн албан тушаалдаа улирна гэж үзэж байгаагаа Цагаан ордонд хийсэн мэдэгдлийнхээ үеэр онцолжээ. 

 

"Дараагийн захиргаа хэнийх байхыг харцгааж л байя. Учир нь бид гол мужуудад ялсан, аймшигтай зүйлс ч гарсан. Дараагийн захиргаа нь Трампын захиргаа болно гэж найдаж байна. Саналыг луйвардаж, хулгайлж болохгүй" хэмээн Дональд Трамп мэдэгджээ. 

 

Урьдчилсан дүнгээр сонгуульд ялагдсан ч Трамп үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн дээр Ерөнхийлөгчийн албан тушаалд үлдэхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт тэрбээр Пенсильвани мужийн Төлөөлөгчдийн танхимын дарга Брайн Катлер руу утасдан, энэ муж дахь ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг өөрчлөхөд тусламж хүссэн таалар Вашингтон Пост сонин мэдээлж байв. Өмнө нь Жоржия мужийн захирагчид ч энэ төрлийн хүсэлт тавьж байжээ.

 

Харин Ерөнхийлөгчийн хүсэлтэд Пенсильвани мужийн Төлөөлөгчдийн танхимын дарга хариу өгөхдөө саналыг өөрчлөх бүрэн эрх байхгүй хэмээн онцолсон байна. Түүнчлэн энэ мужийн санал хураалтын дүнг эсэргүүцэн бүгд найрамдахчуудын штабаас ирүүлсэн нэхэмжлэлийг АНУ-ын дээд шүүх хэрэгсэхгүй болгосон юм. Трампыг дэмжигчид шуудангаар сонгуулийн комиссуудад илгээсэн 2.5 сая саналын хуудсыг хүчингүйд тооцуулахаар хичээж байв. Эдгээр саналын хуудсуудыг тоолоход Жозеф Байден ялсан бөгөөд Пенсильванийн эрх баригчид энэ дүнг баталгаажуулсан юм. 

 

АНУ-ын сонгууль 

 

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийг тодруулах  сонгууль 11 дүгээр сарын гуравны өдөр болсон. Энэ сонгуулийн гол өрсөлдөгчид нь Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп болон Ардчилсан Намаас нэр дэвшигч Жозеф Байден нар юм. 

 

Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд зааснаар АНУ-ын Ерөнхийлөгчөөр тус улсад төрсөн, АНУ-ын 35 нас хүрсэн, Америкийн нутаг дэвсгэрт нийтдээ 15-аас багагүй жил амьдарсан иргэн сонгогдох эрхтэй.

 

Шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр товлогдсон. Трамп өнгөрсөн сард бүрэн эрх шилжүүлэх явцыг эхлүүлэхийг зөвшөөрсөн ч ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй мэдэгдэл хийж, суудалдаа үлдэхийн тулд төрөл бүрийн арга хэрэглэсээр байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haha:
javhlan shig shudee uhaad gomdood gazar uhaad suuj bai
2020-12-11
Трамп дипломат ёс байхгүй ямар чёс суртахуун алга. Арай ч ийм ерөнхийлөгч байгаагүйиулам л дотоод байхын. Сэтгэцийн гажигтай хүмүүс гэж бид гэйтс хэлсэн яг үнэн
2020-12-10
Бнсу-ын санал тоолох машин бүх тв-ээр зэрэг гарч чаддаг
2020-12-09
Badarch taxar:
Eostoi gandan buurahgvi hvn yum tramp shig bai
2020-12-09