ОХУ: Алс Дорнодын бүс нутагт вакцинжуулалт эхэлжээ

img

Алс Дорнодын бүс нутгуудад эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулах ажил эхэлсэн талаар Приморийн хязгаарын Засгийн газрын цахим хуудас дээр 12 дугаар сарын 10-нд мэдээлжээ. 

 

"Коронавирусийн халдвараас сэргийлэх "Гам-КОВИД-Вак" вакцины 500 тун 12 дугаар сарын есний өдөр Приморд ирсэн. Өнөөдөр Владивосток, Находка, Уссурийскийн таван эмнэлэгт хуваарилна" хэмээн Приморийн хязгаарын Засгийн газрын мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Эмнэлгийн ажилтнуудыг вакцинд хамруулахаас өмнө коронавирусийн тест авч байгаа аж. Тестийн дүнгээр вирус илрэхгүй бол эмчид вакцины эхний тунг, 21 хоногийн дараа хоёр дахь тунг хийх юм байна.

"Гам-КОВИД-Вак" гэдэг нь Орост хамгийн анх боловсруулсан коронавирусийн вакцин болох "Спутник V" -ын худалдааны нэршил юм. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ