
Өнөөдөр хамтарсан Засгийн газарт ажиллаж байсан АН-ын зургаан сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэнэ.
Нэг үгээр хэлбэл өргөдлөө өгсөн сайд нарыг ажлаас нь чөлөөлж АН-ынханд баяртай, баярлалаа гэж хэлж байгаа гэсэн үг. Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх АН-ын зургаан сайдын асуудлаар УИХ-ын даргад тогтоолын төслийг өчигдөр орой ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар спикерт өргөн мэдүүлсэн юм.
Уг тогтоолын төслийг хүлээж авсан Д.Дэмбэрэл УИХ-ын Тамгын газарт өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороог хурадуулж зургаан сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг оруулах. Дараа нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдэхийг үүрэг болгосон юм.
Ингэснээр Хамтарсан Засгийн газраас гарч буй АН-ын сайд нар албан ёсоор сул гишүүд болж байгаа билээ. Мөн МАН-аас нэр дэвшүүлсэн сайд нарыг асуудлыг ирэх долоо хоногт намын бүлэг, байнгын хороогоор хэлэлцэх болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ