Трамп вакцин хийлгэх гэж яарахгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп одоогоор коронавирусээс сэргийлэх тарилга хийлгэхээр төлөвлөөгүй байгаа талаараа Твиттер хуудсандаа бичжээ.
"Цагаан ордонд ажиллаж байгаа хүмүүс вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд онц шаардлага байхгүй бол арай хожуу вакцин хийлгэх ёстой. Би тарилга хийлгэхээр төлөвлөөгүй, гэхдээ тохиромжтой үед вакцин хийлгэх боломжийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн Трампп бичжээ.
Өмнө нь АНУ-ын өндөр албан тушаалтнууд коронавирусээс сэргийлэх тарилгыг эхний ээлжинд хийлгэнэ гэсэн мэдээллийг Цагаан ордны эх сурвалжтайгаар хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Эргэн сануулахад, Дональд Трамп 10 дугаар сарын хоёрны өдөр коронавирусийн халдвар авсан талаарх мэдээлэл гарч, улмаар түүнийг дараа өдөр нь цэргийн эмнэлэгт хүргэн, эмчилгээ эхлүүлж байв. Трампын эмчлэгч эмчийн өгүүлснээр тэрбээр хөнгөн хэлбэрээр өвдсөн бөгөөд улмаар 10 дугаар сарын зургаан гэхэд эмнэлгээс гарч, Цагаан ордонд эргэж ирж байсан юм.
АНУ: Цагаан ордныхон хамгийн түрүүнд вакцинд хамрагдаж магадгүй
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ