Google компанийнхан ирэх оны 9 дүгээр сар хүртэл гэрээсээ ажиллана

img

Google корпорацийн захиргаа ажилтнуудаа офист ирж ажиллах байсан хугацааг 2021 оны долдугаар сар гэж анхлан тогтоож байсан ч коронавирусийн дэгдэлт нэмэгдэж буйтай холбоотойгоор энэ хугацааг есдүгээр сар болгон хойшлуулжээ. Энэ талаар NBC телевиз тус  компанийн тэргүүн Сандар Пичаигийн цахим шуудангаар илгээсэн албаны мэдээлэл дээр тулгуурлан дамжуулсан байна.

 

Цахим шуудангаар илгээсэн захидалд офист сууж ажиллах хугацааг хойшлуулах талаар мэдэгдсэний дээр "уян хатан ажлын долоо хоног"-ийг нэвтрүүлэн туршихаар төлөвлөж байгаагаа дуулгасан байна. Ийм уян хатан хуваарь нэвтрүүлснээр ажлын долоо хоногийн гурван өдрөөс доошгүй хугацаанд офист сууж ажиллан, бусад өдөрт нь гэрээсээ ажиллах боломжтой болох гэнэ.

 

Энэ оны дөрөвдүгээр сараас Google корпораци 200 мянга гаруй ажилтнаа гэрээс нь ажиллуулж эхэлсэн бөгөөд гэхдээ ажилтан хүсвэл офист сууж ажиллах боломжийг нээлттэй үлдээсэн байна. Гэхдээ энэ хугацаанд ажилтнуудын ердөө найман хувь нь л офисоос ажиллах хүсэлтээ илэрхийлсэн гэж мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ