ДЭМБ: Санта-Клаус халдвар тусахгүй

Дэлхий даяар үлгэрийн чаргаараа нисэхээр бэлдэж буй Санта-Клаус коронавирусээс сэргийлэх дархлаатай гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ.
ДЭМБ-ын төлөөлөгч Мария Ван Керкхове мэдэгдсэнээр Санта өндөр настай тул эрсдлийн бүлэгт багтах хэдий ч бие нь тун сайн байгаа гэнэ. Үлгэрийн шидтэн хэрхэн дархлаатай болсон талаар тэрбээр өгүүлээгүй ч цар тахлын улмаас бэлэггүй үлдэхээс эмээж байсан хүүхдүүдийг ДЭМБ-ын төлөөлөгч тайвшруулсан байна.
Хэдийгээр дэлхий даяар хөл хорио тогтоож, амаргүй нөхцөл байдал үргэлжилж байгаа ч дэлхийн олон оронд хүүхдүүдийг баярлуулах өвлийн шидтэнүүд төрөл бүрийн аргаар ажлаа хийж эхэлжээ. Ихэнх нь цахимаар хүүхдүүдтэй уулзаж байгаа бол АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотод Санта-Клаус бөмбөлгөн дотроос хүүхдүүдэд баяр хүргэж байна. Өмнө нь энэ төрлийн аргыг Оклахомад ашиглаж байлаа. Энэ удаад Сиэтл хотын нэгэн гудамжинд тунгалаг бөмбөлгийг байршуулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ