Германд түүхэн дэх хамгийн хатуу хөл хорио эхэллээ
2020-12-16

Германд 12 дугаар сарын 16-ны өдрөөс тус улсын түүхэн дэх хамгийн хатуу хязгаарлалтын арга хэмжээнүүд хэрэгжиж эхэллээ. Коронавирусийн цар тахлын улмаас хөл хориог чангатгах болсон талаар ХБНГУ-ын канцлер Ангела Меркель энэ сарын 13-ны өдөр мэдэгдсэн юм. Германы эрх баригчид 11 дүгээр сарын хоёронд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд коронавирусийн халдварын дэгдэлтийг сөрөн зогсоход хангалтгүй гэж үзсэн тул ийнхүү хатуу хөл хорио тогтоохоор болжээ. 

 

Хөл хорио нэгдүгээр сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Германд зөвхөн хүнсний болон жижиг гэр ахуйн барааны дэлгүүрүүд, эмийн сан, зээлийн байгууллагууд, шуудан, эмнэлэг, сонингийн мухлагууд л ажиллах юм байна.

 

Сурагчдыг олноор нь алсын зайн сургалтад шилжүүлж, зарим бүс нутагт төлөвлөгөөт бус амралт зарлажээ. Хязгаарлалтын хугацаанд ХБНГУ-ын иргэд таваас дээш нэг дор цугларахыг хориглосон байна. Германы 100 мянган иргэнд халдварын 50 тохиолдол ноогдохуйц үзүүлэлтэд хүрэхээр ХБНГУ-ын эрх баригчид зорьж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 10 гэхэд ийм үзүүлэлтэд хүрч чадахгүй бол хөл хориог дахин сунгаж болзошгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Christmas Aar l tegj bgaa l daa olnoor ni neg dor tsugluulahgui Bh arga hemjee
2020-12-16