Ерөнхий сайд А.Амарын бичгийн ширээ

img

 

Үзмэрийн бүртгэлд “Дээд талдаа гүйдэг таг бүхий, мод зангидаж хийсэн. Улаан, ногоон будагтай жижиг ширээ. 1936-1938 онд БНМАУ-ын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Анандын Амар хэрэглэж байсан” хэмээн бичжээ.

 

Өнгөц ажихад энэ нь улаан, ногоон өнгө ердийн нэг бичгийн ширээ аж. Лавшруулан үзэхэд гадна өнгө будаг нь ихэд халцарч, нилээд элэгдсэн маягтай. Улаан ба ногоон өнгийн суурин дээр шар боронзоор цэцэг хийгээд түмэн насан хээ дүрсэлсэн.

 

Хийцийн хувьд хавьгүй нарийн буюу дээд талын тавцанг нэг тал руу нь гүйлгэж онгойлгодог, мөн доод ёроол нь нэг тал руугаа тэвхдэж онгойх зориулалттай аж. Ширээний дотор талын хөндийд бийр янтайнаас эхлээд бичгийн холбогдолтой олон зүйл хийх боломжтой. Мөн ширээний доод ёроолын нэг буланд галаар төөнөж цонон харлуулсан мөр харагдана.

 

Эл ширээ нь харьцангуй жижиг буюу урт нь 28 см, өргөн нь 14 см, өндөр нь 13 см байна. Эл ширээний эзэн А.Амар нь харь гүрний дарамт шахалтаар дүүрэн он жилүүдэд БНМАУ-ын ерөнхий сайдын албыг 2 ч удаа хашиж (1928-1930, 1936-1939) шинэ тулгар улсынхаа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө амь биеэ огоорон зүтгэж ирсэн төрийн зүтгэлтэн байлаа. 

 

 

Монголын Үндэсний музейн Куратор-Сан хөмрөгч Б.Ууганбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С:
УГ НЬ ТӨРИЙН АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ, ХҮЛЭЭН АВАЛТЫН ҮЕД УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ БУЙ УДИРДАХ ЭТГЭЭДЭД АЛЬ НЭГ БАЙГУУЛЛАГАЫН ЗҮГЭЭС ГАРДУУЛСАН ЗҮЙЛИЙГ ГЭРТЭЭ ӨМЧ БОЛГОХ БУС ТҮҮХ БОЛГОЖ АЛБАН БАЙГУУЛЛАГАДАА ҮЛДЭЭЖ БАЙХ ЁСТОЙ. ГЭТЭЛ МАНАЙ ДАРГА САЙД НАР ГЭРТЭЭ АВААЧДАГ МУУХАЙ ШУНАЛ, БҮДҮҮЛЭГ. ТҮҮНИЙ НЭГ ЖИШЭЭ НЬ САЯХАН ТВ ГЭЭР ОРОСОД ЭЛЧИН БАЙСАН ХАНГАЙ ГЭГЧ ОРОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПУТИНЭЭС ГХРДУУЛСАН 15 КГ ОРЧММ ЖИНТЭЙ ЦАГ,БАС БУС МӨНГӨН ЗООСЫГ ИЧИХГҮЙ ГЭРТЭЭ ТАВЬЧИХААД ОЛОНД ҮЗҮҮЛЭЭД ШИВШГЭЭ ХУТГАЖ БАЙХ ЮМАА. ТЭР БҮХНИЙГ ПУТИНЭЭС ХАНГАЙД ШЭЖ НЭР ЗААСАН БОЛ АВЧ БОЛОХ БАЙХ. ХАНГАЙГААР ДАМЖУУЛЖ МОНГОЛЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД Л ДУРСГАСАН ЗҮЙЛ ШҮҮДЭЭ ИЧМЭЭР ЮМДАА
2020-12-21