РИО ТИНТО: Монголын зэсийн ордны төслийн өртөг 6.75 тэрбум доллар болно

img

Рио Тинто түншүүдтэйгээ санхүүжилтийн хэлэлцээр хийж чадвал 2022 оны 10 дугаар сар гэхэд Монголын говь дахь асар том зэсийн ордыг өргөтгөснөөр анхны олборлолтоо хийнэ гэж тооцоолж байгаа талаар Financial Times мэдээллээ. 

 

Англи, Австралийн хамтарсан компани лхагва гарагрт мэдэгдэл хийхдээ Оюу Толгой газар доорх төслийн эхний шатны төсөв 6.75 тэрбум доллар болох бөгөөд Засгийн газраас зөвшөөрөл авч, эрчим хүчний шинэ эх үүсвэрээ барьж дуусган, санхүүжилтийн тухай хэлэлцээрт хүрмэгц 2021 онд гүний ажил эхэлнэ хэмээн онцолсон байна.

 

Энэ ажил дууссаны дараа Оюу Толгой 2028 оноос эхлэн жил бүр 480 000 тонн металл үйлдвэрлэх дэлхийд дөрөвдүгээрт бичигдэх том зэсийн уурхай болох юм. 

 

Гэхдээ төсөлд асуудлууд тулгарсан талаар Financial Times онцолсон байна. Анхлан 2021 оны нэгдүгээр улиралд 5.3 тэрбум долларын төсөвтэйгээр тогтвортой үйлдвэрлэлд шилжинэ гэж Рио Тинто мэдэгдэж байлаа. 

 

Түүнчлэн Монголын засгийн газраас тавьсан зардлын өсөлт болон хэтрүүлсэн зардалд хараат бус шалгалт эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Хэдийгээр Рио Оюу Толгой компанийг удирддаг  хувцьааны шууд багц эзэмшдэггүй. Энэ орд газрын 66 хувь нь Рио Тинто хяналтын багцын 50.8 хувийг эзэмшдэг, Turquoise Hill Resources (TRQ) биржийн компани, 34 хувийг Монгол Улс эзэмшдэг юм.

 

Рио Тинто лхагва гарагт мэдэгдэл хийхдээ "бүх хувьцаа эзэмшигчид хувь тэнцүү хөрөнгө оруулж, ашгийгй шударга хуваарилах ёстой" гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн Улаанбаатар шинэчилсэн техник эдийн засгийн үндэслэлийг батлаж, уурхайн хэрэгцээг хангах дотоодын цахилгаан станц байгуулах амлалтаа биелүүлэх хүртэл олборлолтын ажил эхлэх боломжгүй гэж онцолжээ. 

 

Монгол Улс төсөлд эзэмшиж байсан 34 хувийн хувьцаагаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр эсвэл бүтээгдэхүүн хуваах гэрээний аль нэгээр солих боломжийг судалж байна.Одоогийн хэлэлцээрийн дагуу Монгол Улс барилгын ажлын зардлын хэсгийг хуваахаар авсан зээлээ төлөх хүртэл ногдол ашиг авахгүй юм хэмээн Financial Times мэдээлжээ. 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ гэрээг хурдан оорчлох хэрэгтэй дээ Монголын баялаг гадаадын хумуусийн эрхэнд бна ардын намд ард тумэн бух эрх мэдэлийг огсон одоо юу дутаад ингээд бдаг бна вэ арай еронхийлогчийг аваад хийнэ гээд байна уу одоо болье торт хяналт хэрэгтэй шуу дээ
2020-12-18
huts:
mongol altaa deeremdvvvlseeerl baiguuuu
2020-12-18
Zochin:
Оюу толгойн төслийг Монгол улсад ашигтай болгохгүй юм бол бүр зогсоох хэрэгтэй тэгэхгүй бол хэдэн жилийн дараа манай улсад маш их бүр төсөөлөхийн аргагүй асар их хохирол учирна газрын баялгаа гадныханд алдаад зогсохгүй говь нутаг огт усгүй болж энэ нь экологийн сүйрлийг дагуулж улмаар улс орон даяар хүн малын амьдралд сүйрэл улс орны эдийн засагт гамшиг авчирна. Оюу толгой асар их цэвэр ус хэрэглэдэг, одоо говь усны дутагдалд ороод эхэлчихсэн. Эрэдэнэт үйлдвэр, оюу толгой хоёрыг харьцуулаад үз л дээ адилхан уул уурхайн олборлолт гэтэл тэнгэр газар шиг зөрүүтэй үйл ажиллагаа явагдаж бн африкийг цөлмөсөн харийн шуналт новшнууд монголын баялгыг цөлмөж бн эднийг бүрмөсөн хөөж явуулах хэрэгтэй өөрийн улсынхаа баялгыг өөрсдөө эзэмшиж үр шимийг нь хүртэхийн оронд өрөнд ороод улам ядуурч байдаг ийм тэнэг олборлолт гэж юу байдаг юм ер нь энэ буруу олборлолт явуулдаг хорон санаат шуналт бэрдүүдээс болж дэлхийн дулаарал байгалийн гамшиг элдэв өвчин гарч бн шударга үнэн гэж байдаг бол эдгээр новшнууд л хамгийн түрүүнд корона тусч шангаа хүртэх ёстой тэгвэл дэлхий арай гайгүй болно
2020-12-17