Цар тахал: Польшид шинээр хязгаарлалтын арга хэмжээ нэвтрүүлэв

img

Коронавирусийн халдварын тархалтын улмаас Польшийн эрх баригчид улс орондоо шинэ хязгаарлалтын арга хэмжээнүүд нэвтрүүлэхээр болжээ. Энэ талаар тус улсын Засгийн газрын цахим хуудсанд мээдэлсэн байна. 

 

Шийдвэрийн дагуу 2021 оны нэгдүгээр сарын 17-ныг хүртэл хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сунгахын дээр нэмэлт хязгаарлалтуудыг нэвтрүүлжээ. Шинэ журмын дагуу 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Польш улсад зочид буудал, уулын цанын баазууд хаагдах юм байна. Түүнчлэн гэр ахуйн болон эмийн сангаас бусад хүнсний бус барааны дэлгүүрүүд үйл ажиллагаагаа зогсоох аж. 

 

Мөн дасгалын танхимууд, фитнесс клуб, усан парк, зоогийн газар, кафе хаагдахын дээр хурим, үдэшлэг зохион байгуулахыг хоригложээ.

 

Түүнчлэн 12 дугаар сарын 31-нээс 2021 оны нэгдүгээр сарын нэгэн хүртэл 19:00 цагаас 06:00 цаг хүртэл улс орон даяар зорчих хөдөлгөөнийг хориглосон байна.

 

Өмнө нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Шинэ жил, Зул сарыг гадаа угтахыг Европын оршин суугчдад зөвлөж байлаа. Харин байшин барилга дотор баяр тэмдэглэхээр бол хэт олноор цугларахгүй, өрөөг сайтар агааржуулан халдварын эрсдлийг бууруулах ёстойг сануулсан байна. Гэсэн ч цөөхүүлээ ч баяр тэмдэглэх нь нэн аюултай гэж ДЭМБ анхааруулж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Iim bogino hugacaany arguuud zov jum aa
2020-12-18