Цар тахал АНУ-ын эдийн засгийг өөрчилсөн нь
2020-12-21

Коронавирусийн цар тахал АНУ төдийгүй дэлхий дахины эдийн засгийг орвонгоор нь эргүүлж орхив. Цар тахлын улмаас хамгийн их хохирч байгаа хүмүүс болон энэ үед амжилттайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бизнесийн салбаруудын талаар Ассошейтед пресс агентлагийн судалгаанд онцолжээ. 

 

Цар тахал баячууд, ядуусын хагарлыг улам нэмэгдүүлэв. Энэ онд тэрбумтнууд 1.9 их наяд доллараар хөрөнгө нь зузаарсан гэсэн мэдээлэл гарч байсан бөгөөд энэ нь 2019 онтой харьцуулахад 20 хувийн өсөлт юм.

 

Түүнчлэн тусгаарлалтын үед, гэрээсээ ажиллах боломжтой боловсролтой мөн хангалуун хүмүүс болон дээд боловсролгүй эсвэл өдөр дадал чадваргүй хүмүүсийн хоорондын орлогын зөрүү ч нэмэгдсэн гэж шинжээчид онцолжээ. Түүнчлэн цар тахлын улмаас ажил эрхэлдэг байсан олон ээж сургууль, цэцэрлэг хаагдсаны улмаас хүүхдүүдээ харах шаардлагатайн улмаас ажлаа орхихоос аргагүй болжээ.

 

Ажил эрхлэлт буурав

Цар тахлын үеэр, 12 дугаар сарын дунд үеийн байдлаар АНУ-ын эдийн засаг 22 сая ажлын байраа алджээ. "2020 оны гуравдугаар сараас өмнө байсан шиг эдийн засагт эргэн орно" гэж 11 дүгээр сард Холбооны нөөцийн системийн дарга Жероп Пауэлл мэдэгдэж байлаа. Гэхдээ тэрбээр "өөр эдийн засагтайгаар сэргэнэ" хэмээн онцолж байсан юм. 

 

Хязгаарлалтын арга хэмжээнүүдийг хэсэгчлэн цуцалсны дараа ажил олгогчдын ихэнх нь өмнө нь халсан ажилтнуудаа эргүүлэн ажилд авчээ. Гэсэн ч наад зах нь 2023 он хүртэл ажил эрхлэлтийн өмнөх түвшинд АНУ-ын эдийн засаг сэргэж чадахгүй гэж Moody's Analytics-ын шинжээчид үзэж байгаа юм. Хамгийн их хохирол амссан салбарууд, тухайлбал, зочид буудал, жижиглэн ухдалдааны салбаруудад цар тахлаас өмнө шаардлагатай байсан шиг хэмжээний ажилтнууд цаашид хэрэггүй болнот гэж шинжээчид таамаглажээ. 

 

Дэлхий ертөнц өмнөх байдалдаа эргэн очих уу?

Энгийн дэлгүүрүүдэд биш цахим худалдааг сонгох гэсэн хэдийнэ эхэлчихсэн байсан чиг хандлагын хөгжлийг хямрал улам түргэсгэв. Кино театр ордог байсан бол кино үзэхдээ тусгай сувгаар төлбөр төлөн киногоо үздэг болов. Саяхан  Warner Bros Pictures компани 2021 онд бүх кинонууд нь театрын дэлгэцтэй зэрэгцэн HBO Max сувгаар нээлтээ хийнэ гэж зарлав. Үүнийг шинжээчид Холливүүдийн хувьд "доргиосон алхам" хэмээн нэрлэсэн юм. 

 

Өмнөх үе шиг хэрэглэгчид энгийн дэлгүүрүүдээр үйлчлүүлэх үе ирэх эсэх асуулт сонирхол татна. Үүн дээр олон улсын шинжээчид хариулт өгөхдөө бааранд уулзах, зоогийн газарт хооллох, дэлгүүр хэсэг, амралтаараа хаа нэг тийшээ нисэх хүсэлтэй хүмүүс урьдын адил хэмжээгээр биш ч тодорхой хэмжээнд сэргэнэ гэдгийг онцолжээ. 

 

Энд дуулгахад, анхлан вирусийн голомт болж байсан Хятд улс гайхалтай хурдтайгаар эдийн засгаа сэргээсэн анхны улс болсон юм. Хүмүүс урьдын адил зоогийн газар, дэлгүүрүүдээр үйлчлүүлж эхэлжээ. Гэхдээ мэдэдэж халуун хэмжиж, зай баримталж байгаа. Хятадууд хэдийнэ улс орондоо болон бусад орноор аялж эхэлсэн байна. 

 

Зайнаас ажиллах горим хэвлэл мэдээллийнхэнд ашигтайгаар эргэжээ

Алсын зайнаас ажиллахын давуу болон сул талуудыг компаниуд болон ажилтнууд үнэлж дүгнэж байх энэ зуур хэвлэл мэдээллийнхэнд илүүтэй ашигтай байсан талаар шинжээчид онцолжээ. Хэвлэл мэдээллийн компаниуд ашиглалтын зардлуудаа хэмнэсэн бол ажилтнууд нь ажилдаа очих унааны зардал, өдрийн хоолны мөнгөө хэмнэж, үүний дээр сургуулийн насны хүүхдүүддээ анхаарах боломж гарсан байна.

 

Дэлхийн олон орны, тухайлбал барууны орны хэвлэлүүд 2025-2027 он гэхэд цаасан хэвлэлээс татгалзаж, цахим хэлбэрт бүрэн шилжихээр төлөвлөж буй үед цар тахал тохиосон нь тэдэнд бэлтгэл ажлыг түргэвчлүүлэх боломжийг олгосон юм. 

Amazon замын зардлаас тэрбумыг хэмнэжээ

Есөн орны 800 ажилтныг хамруулсан McKinsey Global Institute төвийн судалгаагаар ердөө багахан хэсэг нь алсын зайнаас үр дүнтэй ажиллах боломжтой албан тушаал дээр ажилладаг гэсэн дүн гарчээ. Тодруулбал АНУ-д 30-аас бага хувь харин Энэтхэгт 12 хувь нь л алсын зайнаас ажиллах бүрэн боломжтой гэнэ.

 

Үүний зэрэгцээ энэ судалгаагаар, цар тахлын дараа ч долоо хоногт хоёр өдөр алсын зайнаас ажиллах, тайлан тавих болон зөвлөгөөнд оролцохоор ажилтнууд офис дээр ирэх нь зүйтэй гэж ажил олгогчдын 38 хувь нь үзэж байгаа гэнэ. 

 

Мөн цар тахлын улмаас хаа сайгүй тавигдсан тусгаарлалтын арга хэмжээ бизнес зорилгоор биечлэн уулзахын оронд Zoom ашиглан харилцан ярилцах бүрэн боломжтой гэдгийг өнөөдөр дэлхий даяар мэддэг болов. Түүнчлэн энэ оны гуравдугаар сараас эхлэн томилолтоор ажиллахыг зогсоохыг зөвлөсөн Амазон компани энэ жил замын зардалд тэрбум орчим ам.доллар хэмнэжээ. Саутвест Эйрлайнс компанийн ерөнхий захирал Гэри Келлигийн өгүүлснээр, зорчигчийн урсгал 70 хувь буурсан бол тус компанийн тээвэрлэлтийн гуравны нэгийг эзлэдэг ажил хэргийн журмаар зорчих хөдөлгөөн 90 хувиар буурчээ. 

 

АНУ-д 2300 офисын ажилтныг оролцуулсан судалгаа хийхэд тэдний 19 хувь нь ажлын бүтэн өдөр гэрээсээ ажиллахаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин талаас илүү хувь нь долоо хоногт 2-3 удаа офистоо очих нь зүйтэй гэж үзсэн бол гуравны нэг нь офист тогтмол ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

 

Энэ тал дээр ч Америкийн компаниуд тодорхой шийдлүүдийг гаргасаар байгаа юм. Тухайлбал Америкийн теле харилцааны томоохон компани болох  Verizon утас болон интернетээр асуултад хариулж хэрэглэгчдэд үйлчилдэг төвийн 20 мянган ажилтгы тогтмол гэрээсээ ажилладаг байх шийдвэр гаргажээ. 

 

Зоогийн газрууд цар тахлыг тэсэж чадахгүй

Офисын ажилтнуудаас ихээхэн хамаардаг хотын төвийн зоогийн газрууд болон дэлгүүрүүдийн хувьд хөл хорио ноцтой аюул дагуулж байгааг шинжээчид онцолжээ. АНУ-ын Зоогийн газруудын үндэсний холбооны мэдээлснээр, тус улсад есөн сарын хугацаанд зургаан зоогийн газар тутмын нэг нь, нийтдээ 100 мянга орчим зоогийн газар хаагджээ. Зөвхөн 11 дүгээр сард гэхэд л АНУ-ын зоогийн газрын 2.1 сая ажилтан ажилгүй болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин