ВВС: Оны тамирчнаар Льюис Хэмилтоныг нэрлэв

ВВС агентлаг энэ оны шилдэг тамирчнаар "Формула-1" -ийн Мерседес багийн нисэгч Льюис Хэмилтоныг нэрлэжээ.
Рейтингийн хоёрдугаарт "Ливерпүль" клубийн хөлбөмбөгчин Жордан Хендерсен, гуравдугаарт морин спортын тамирчин Холли Дойл нар бичигджээ.
ВВС агентлаг оны шилдэг тамирчнаар тодруулсан Льюис Хэмилтоныг үүнээс өмнө "Хатан хааны уралдаан"-ы оролцогч багуудын удирдлагууд "Формула-1"-ийн шилдэг нисэгч хэмээн нэрлэж байв.
Өнгөрсөн улиралд, Их Британийн 35 настай нисэгч Хэмилтон "Формула-1"-ийн аваргаар долоо дахь удаагаа тодорч, Михаэл Шумахерын дээд амжилтыг давтсан юм. Түүнчлэн тэрбээр олон жилийн туршид хэн ч давтаагүй байсан Шумахерын дээд амжилтыг тогтоосон. Энэ нь Гран-при дэх ялалтын тоо бөгөөд 10 дугаар сарын сүүлээр Хэмилтон Португалид "Формула-1"-д 92 дахь уралдаандаа ялсан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ