У.Хүрэлсүх: Ирээдүйн монгол хүний төлөвшил, мэдлэгт анхаарах цаг болсон

Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлсэн. Санал асуулгад 56,617 хүн хандсанаас сургуулийн өмнөх боловсролын 4348, 10 гаруй ЕБС-ийн багш нар болон эцэг эхчүүд саналаа өгөөд байгаа юм байна. Хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагын удирдлага, багш, эцэг эхчүүд оролцож байна.
Эмэгтэй багш нарын тэтгэвэрт гарах насыг 50, эрэгтэй багш нарынхыг 55 байхаар тусгах саналыг Дорноговь болон Дорнод аймгаас гаргалаа.
10:10 цаг:
У.Хүрэлсүх: Улс орноо хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх шаардлагатай

Боловсролын багц хуулийн цахим хэлэлцүүлэг болж байна. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Боловсролын багц хуулийн төслийг улсын хэмжээнд нээлттэй зохион байгуулж байна. Бид багш нарын долдугаар их хурлыг хийж, боловсролын багц хуулийг өөрчлөх, шинэчлэх талаар хэлэлцсэн. Боловсрол бол хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын суурь. Боловсролын чанарыг сайжруулж, ирээдүйн монгол хүний төлөвшил, мэдлэгт анхаарах цаг болсон. Хуульд өөрчлөлт оруулахдаа:
- Боловсролын зорилгыг хөгжлийн хэрэгцээ шаардлага нийцүүлэх,
- Боловсролын хөтөлбөр, агуулгыг дэлхий нийтийн боловсролтой уялдуулах
- Боловсролын улс төрөөс хараат байлгах, мерит зарчимд суурилуулсан тогтолцоог хөгжүүлэх
- Зайны сургалтыг эрхзүйн шинэтгэл хийх
- Боловсролын чанарт суурилсан санхүүжилт хийх шаардлагатай гэж үзэж байна
Би Ерөнхий сайдаас гадна эцэг хүний хувьд оролцож байна. Хүүхдийн хүмүүжилд бид ихээхэн анхаарах шаардлагатай. Сургуулийн орчинд, гэр бүлийн орчинд хүмүүжил чухал. Хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болсон. Сургалт, хүмүүжил хоёр бол нэгдмэл чанар.
Улс эх орноо хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх шаардлагатай гэлээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ