Хятадын "Синовак" 24 цагаар ажиллан, вакцин үйлдвэрлэж байна

img

Хятадын коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгч тэргүүлэгч компани болох "Синовак Биотеч" Бээжин хотноо вакцин олноор үйлдвэрлэх үйлдвэрийн шугам нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар Синхуа мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, одоо тус компани 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд 2020 оны сүүл гэхэд хоёр дахь үйлдвэрээ барихаар төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр үйлдвэрийн жилийн хүчин чадлыг 600 сая тун хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой аж.

 

Түүнчлэн энэ компани вакцин тээвэрлэлтийн нөхцлийг бүрэн боловсруулахаар ажиллаж байгаа юм байна. Хятадын вакциныг цельсийн 2-8 хэмд хадгалах ёстой ч цельсийн 25 хэмд сарын турш хадгалахад үр дүн нь хадгалагдаж байгааг судалгаагаар тогтоожээ.

 

Синовак компанийн Коронавак вакцины клиникийн туршилтын гуравдугаар шат Бразил, Турк, Индонез улсуудад явагдаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ