АНУ түрээслэгчдэд тусалж, зарим иргэнд 600 доллар олгоно

img

АНУ-ын Конгресс цар тахлын нөхцөлд улс орныхоо эдийн засагт туслах 900 тэрбум ам.долларын шинэ багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ. 

 

Шинэ багц арга хэмжээнд ажилгүйдлийн тэтгэмжийн хүрээнд нэмэлтээр 300 ам.доллар, түүнчлэн зарим бүлэгт багтах иргэдэд 600 доллар олгох ажил багтсан байна. 

 

Мөн бизнес, дунд сургуулиуд, эмнэлгийн үйлчилгээний нийлүүлэгч, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй байгаагийн улмаас орон сууцнаасаа хөөгдөх дээрээ тулсан түрээслэгчдийг дэмжих арга хэмжээнүүд тусгагджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ