ОХУ: Өнөөгийн Ерөнхийлөгч дахин 2 удаа сонгогдох эрхтэй болов

Оросын Төрийн Дум ОХУ-ын өнөөгийн төрийн тэргүүн дахин хоёр удаа нэр дэвших эрхийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээрээ дэмжжээ.
Энэхүү хуулийн төсөл нь Бүх Оросын санал хураалтын явцад иргэд дэмжсэн Үндсэн хуулийн нэмэлтүүдийг боловсронгуй болгох зорилготой байсан гэж "Российская газета" мэдээлсэн байна. Үндсэн хуулийн шинэ заалтын дагуу, ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг нэг хүн хаших хугацааг хязгаарлахдаа өнөөгийн Ерөнхийлөгчийн үүрэгт хугацааны тоог тооцохгүйгээр заажээ.
Ингэснээр Оросын өнөөгийн төрийн тэргүүн дахин хоёр удаа Ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдох эрхтэй болж байгаа аж.
Түүнчлэн Үндсэн хуулийн заалтуудыг боловсронгуй болгох зорилгоор дээд албан тушаалд нэр дэвшигчдэд тавигдах нэмэлт шаардлагуудыг хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, "ОХУ-ын Ерөнхийлөгчөөр 35-аас дээш насны, тус улсад 25-аас багагүй жил амьдарсан, гадаад улс орны иргэншилгүй, иргэншилтэй байгаагүй эсвэл оршин суух зөвшөөрөл эсвэл бусад энэ төрлийн баримт бичигтэй байгаагүй" этгээд сонгогдож болох гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ