Португалид коронавирусийн 3 шинэ төрөл илэрлээ

Португалийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн коронавирусийн хоёр дахь давалгааны үеэр коронавирусийн халдварын шинэ хоёр төрлийг илрүүлсэн талаар Регнум агентлаг мэдээлжээ.
"Өвчлөлийн эхний дэгдэдлтийн үед илэрч байгаагүй, хоёр дахь давалгааны үеэр илэрсэн мутацийн эдгээр төрлүүдийг бид одоо судалж байна" хэмээн Португалийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн Халдварт өвчний хэлтсийн тэргүүн Хоау Паулу Гомес мэдэгджээ.
SARS-CoV-2 вирусийн шинэ төрлүүд илэрсэнд гайхах зүйл огт байхгүй гэж тэрбээр онцолсон байна. Түүний өгүүлснээр вирус жилийн туршид нэг бус удаа мутацид орсон байх магадлалтай бөгөөд шинэ төрлүүд нь илүү аюултай эсэх талаарх батлах баримт одоогоор байхгүй хэмээн цохон тэмдэглэжээ.
Эргэн сануулахад, Их Британи, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад коронавирусийн шинэ штамм илэрснээр дэлхийн олон орон дээрх хоёр оронтой харилцах агаарын харилцаагаа түр зогсоосон юм. Британид илэрсэн энэхүү шинэ төрөл Сингапурт бүртгэгдсэн талаар 12 дугаар сарын 24-нд тус улсын эрх баригчид баталсан бол өчигдөр буюу 12 дугаар сарын 23-ны өдөр Эквадорт коронавирусийн шинэ гурван төрөл илэрсэн талаарх мэдээлэл гарч байлаа.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ