АНУ: Ойн түймрийн улмаас тэнгисийн явган цэргийн баазыг нүүлгэжээ

img

АНУ-ын Калифорни мужид гарсан ойн түймрийн улмаас "Кэмп-Пендлтон" баазын цэргийн алба хаагчид болон ойролцоо орших Фоллбрук суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан талаар АВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 13 км.кв ой шатаж буй аюултай бүс нутгаас 7000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

 

Ойн түймрийг цурманд оруулсан ч аврах ажиллагаа дууссан эсэх талаарх мэдээлэл хараахан гараагүй. АНУ-ын Тэнгисийн явган цэргийн "Кэмп-Пендлтон"  бааз байрлах Калифорнийн Сан-Диегод гарсан гал түймрийг унтраахад 200 орчим гал сөнөөгч дайчлагджээ. Түймэр гарсан нутагт аюулгүй байдлыг хангах үүднээс цахилгаан эрчим хүчийг ч тасалсан байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ