Итали: Ганц бие ахмад настныг цагдаагийнхан Зул сараар баярлуулжээ

Италид Зул сарын сайхан түүх тохиожээ. Болоньягаас холгүй орших Альто Рено Термо дахь 94 настай ахмад настан зул сарын баярын өдөр ганцаардсан тул цагдаагийн газар руу утсаар ярьсан гэнэ.
"Миний бүх юм зүгээр. Харин Зул сар тэмдэглээд хамтдаа хундага тулгачих хэн ч алга. Танай ажилтнуудаас хэн нэгэн нь манайд ирээд 10 минут болохгүй биз?" хэмээн 12 дугаар сарын 25-ны шөнө залгасан ахмад настан цагдаагийнхнаас хүсжээ.
Цагдаагийнхан ахмад настныг баярлуулахаар шийдэн, удалгүй хоёр цагдаа гэрт нт ирсэн байна. Ахмад настан тэдэнтэй Дэлхийн хоёрдугаар дайны дурсамжаасаа хуваалцан, дараа нь хамтдаа хундага тулгасан гэнэ. Гэхдээ цагдаагийн алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэж явсан тул тэд жимсний шүүс хундагалан тулгажээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ