Шинэ оны хүсэл: Оросуудын 35% нь цар тахал дуусахыг хүснэ

img

Ирж буй шинэ оны шөнө Оросуудын ихэнх нь буюу 51 хувь нь өөртөө болон ойр дотныхондоо эрүүл мэндийг хүснэ гэж олон нийтийн судалгааны дүн харуулсан талаар РИА Новости мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, оросуудын 44 хувь нь өндөр цалин хүснэ гэсэн бол аз жаргалын тухай хүсэл жагсаалтын гуравт бичигдсэн байна. Үүнийг хүснэ гэж 42 хувь нь хариулжээ.

 

2021 онд коронавирусийн цар тахал дуусахыг хүснэ гэж судалгаанд оролцсон хүмүүсийн 35 хувь нь хариулсан байна. Харин судалгаанд оролцсон хүмүүсийн 10 хувь нь коронавирусийн халдвар авахгүй байхыг шинэ жилийн хүсэл болгон шивнэнэ гэж хариулжээ. 

 

Энэ судалгааг 12 дугаар сард хийсэн бөгөөд судалгаанд бүх бүс нутгаас 18-аас дээш насны, эдийн засгийн идэвхтэй 3.5 мянган хүн оролцсон байна. Судалгаанд оролцогчдын зарим нь материаллаг хүсэл хэлжээ. Тухайлбал байр, зуслан, машин авах хүсэл нь биелээсэй гэж 28 хувь нь хүсэж байгаа аж. Харин үлдсэн 23 хувь нь ирэх онд ажлын амжилтад хүрэхийг, 15 хувь нь хайраа олохыг хүсжээ. Ирэх оныг сүйрэл, байгалийн гамшиггүйгээр өнгөрүүлэхийг 19 хувь нь хүссэн бол 14 хувь нь аяллаар явахыг мөрөөдөж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цар тахал дуусах шатандаа орсон гэж монголд уу
2020-12-29