Гашуудсан хун галт тэрэгний хөдөлгөөнийг саатуулжээ

Хосоо алдсан хун төмөр зам дээр гашуудаж байсны улмаас 20 гаруй галт тэрэг саатсан гэж Германы орон нутгийн цагдаагийн газар мэдээлжээ.
DW агентлагийн мэдээлснээр, Кассель, Геттингенийг холбосон төмөр зам дээр онцгой аврах ажиллагаа шаардагдсан үйл явдал болсон байна. Цагдаагийнхны мэдээлснээр, хос хун өндөр хурдны төмөр замын хэсэгт нисэж ирсэн бөгөөд нэг нь сүлжээний утасны гүйдэлд цохиулан үхсэн байж болзошгүй гэнэ. Харин үлдсэн хун эмгэнэлт явдал болсон газрыг орхилгүй, түүнийг замаас гаргах гэж хэдэнтээ оролдсон ч бүтэлгүйтжээ.
Улмаар хэргийн газар гал сөнөөгчид ирж, тусгай техникээрээ шувууг өргөн замаас холдуулсан бөгөөд энэ аврах ажиллагаанд 50 орчим минут шаардагдаж, энэ хооронд 23 галт тэрэг саатсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ