ШУУД: 20 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.12.30/ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт 12828 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 20 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, 18 тохиолдол нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт үүсээд буй голомттой холбоотой бөгөөд эрүүл мэндийн ажилтан 5, өвчтөн 8, сахиур 2, хавьтал 3 хүн байна. Баянзүрх дүүргийн голомтод коронавирусийн нийт тохиолдол 244 болжээ. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 27, гэр бүлийн хавьтал 77, өвчтөн 98, сахиур 32, бусад хавьтал 9, хам ажилладаг 1 хүн бий. Мөн Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Зөөвөрлөгсөн тохиолдол 397 боллоо.
Улаанбаатар хотод батлагдсан тохиолдол нийт 394 болж байна. Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Архангай, Орхон, Дархан-Уул аймагт шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 720 байгаа. Сайн мэдээ 79 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 1195 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 824 байгаа. Өнөөдрийн байдлаар 361 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 257 хүн хөнгөн, хүндэвтэр 96 хүнд 6, маш хүнд 2 байна.
Үүнээс ХӨСҮТ-д 63 хүн бий. Биеийн байдлыг үнэлбэл, 52 хүн хөнгөн, хүндэвтэр 11 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 227 хүн эмчилгээнд байна. Үүнээс 134 хүн хөнгөн, хүндэвтэр 85 хүнд 6, маш хүнд 2 байгаа. Сэлэнгэ аймагт 21 хүн эмчилгээнд байна. Биеийн байдал бүгд хөнгөн зэрэгтэй байгаа. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 50 хүн эмчлүүлж байна.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ