Жек Магийн компанид төрийн оролцоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

Хятадын эрх баригчид Жек Магийн үндэслэсэн Алибаба группийн цар хүрээг багасгахаар төлөвлөж байгаа талаар The Wall Street нөхцөл байдалд ойр, Хятадын албан тушаалтнуудаас авсан эх сурвалжтайгаар мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эрх баригчид Жек Магийн бизнесээс илүү их хувийг авахаар тооцож, хяналтыг чангатгах зэхэж байгаа гэнэ.
Алибаба нь Ант Группийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд энэ нь Хятад дахь томоохон төлбөрийн систем болох Алипэй-г эзэмшдэг юм.
Энд дуулгахад, Хятадын Зах зээлийн хяналт, зохицуулалтын удирдах газар Алибаба компанийн эсрэг монополийн эсрэг шалгалтыг эхлүүлсэн юм. Компанийн тухайд эрх баригчидтай хамтран ажиллахад бэлэн хэмээн мэдэгдсэний дээр мөрдөн шалгалт эхэлсэн ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэж онцолжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ