Коронавирусийн талаар дэлхийд мэдээлснээс хойш 1 жил өнгөрөв

Одоогоос яг нэг жилийн өмнө Хятадын Хубэй мужийн Ухань хотод л мэдэгдэх өвчин гарсан талаар БНХАУ олон улсад мэдээлж байлаа.
Энэ өвчнийг коронавирусий халдвар гэдгийг хожим нь тогтоосон бөгөөд 2020 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр COVID-19-ийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдэж байлаа. Тухайн үед Ухань хотноо халдвар авсан хүний тоо 41 байв. Харин өнөөдөр ДЭМБ-ын мэдээлснээр дэлхий даяар халдварын тохиолдол 80 саяыг давж, өвчний улмаас 1.77 сая гаруй хүн амиа алджээ.
Улмаар ДЭМБ дэлхий даяар тархсан коронавирусийн халдварыг цар тахал хэмээн гуравдугаар сарын 11-ний өдөр зарласан юм. Өвчний тархалтыг тогтоон барих үүднээс улс орнууд хилээ хааж, иргэдээ тусгаарлагдахыг уриалж байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ